“Хөсөгтөн” хамтлаг шигшигдэж үлдлээ

"Хөсөгтөн" хамтлаг дэлхийн хамгийн алдартай шоуны нэг "Got talent" шоунд оролцож байгаа билээ. Тэгвэл тэд шилдэг есөн оролцогчдийг шалгаруулах санал асуулгад амжилттай оролцож, шигшигдэж үлдэж чаджээ.
Тодруулбал, шилдэг есөн оролцогчдийг шалгаруулах санал асуулга энэ сарын 23-27-ны хооронд болж, санал асуулгын дүнг өчигдөр орой шоу нэвтрүүлгийн үеэр шууд зарласан юм. Санал асуулгаар “Хөсөгтөн” хамтлаг илт давуу санал авчээ.
Тэмцээний ялагч 100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах юм.
Ямартаа ч азид зохион байгуулагдаж байгаа "Asia's got talent" шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй “Хөсөгтөн” хамтлаг шилдэг есөн оролцогчийн нэгээр шалгарч, сүүлийн шатанд үлдэж чадлаа.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ