Кейниг уучлахыг хүсэхгүй байна

Кантри дуучин Тэйлор Свифт Америкийн “ET” телевизийн “Entertainment Tonight” нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Би реппер Кейни Уэстийг уучлахыг хүсэхгүй байна. Энэ залуу миний зүрхийг өвтгөж, ичгүүртэй байдалд оруулсан. Үнэхээр хэцүү тэр дурсамжийг санахыг ч хүсэхгүй байгаа. Кейни уучлалт гуйсан. Гэхдээ хангалтгүй байна” гэж хэлжээ.
Хөтлөгч “Кейниг яагаад уучлахыг хүсэхгүй байгаа юм бэ” гэж асуухад “Би уучилсан гэж бодсон. Гэтэл үгүй байж” гэж хариулжээ. Тус ярилцлагын дараа Кейни твиттертээ “Юу болж байна аа. Уг нь...” гэж жиргэсэн байна.
2010 онд Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан “MTV шагнал гардуулах ёслолын үеэр дуучин Тэйлор Свифт “Оны шилдэг эмэгтэй дуучин” болсон юм. Тэрбээр энэхүү шагналаа авахаар тайзан дээр гарах үед реппер залуу Тэйлорын микрофоныг нь булаан авч “Чи шилдэг биш ээ. Шилдэг нь дуучин Беойнси. Энэ бүсгүй чамаас илүү” хэмээн хэлсэн юм.
Шагнал гардуулах ёслолын дараагаас хоёр уран бүтээлчийн харилцаа муудсан аж. Өнгөрсөн оны Гриммигийн үеэр Кейни албан ёсоор Тэйлороос уучлалт гуйсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ