Оюутолгойгоос алдсан боломж

img

“Оюутолгой” компани ил уурхайгаас олборлосон хүдрээ баяжуулж урд хөршид экспортолж буй. Харин зэсийн гол нөөцийг олборлох учиртай далд уурхайн бүтээн байгуулалтын хоёр дахь шатны санхүүжилт зогсоод хоёр жил болж байна. Оюутолгойн нөөцийн 80 хувь нь гүндээ бий. Далд уурхайн бүтээн байгуулалт дуусч байж Оюу толгой гол нөөц рүүгээ орно гэсэн үг. Далд уурхайн санхүүжилт гацаж бүтээн байгуулалт зогсоогүй бол эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх байсныг тооцоолж үзсэн хүн одоогоор алга. Ингэхэд Оюутолгойн бүтээн байгуулалт зогссоноор монголчууд ямар боломжуудыг алдсан бол. Тооцоолох гээд үзье.

 

Оюутолгой төсөл 2013, 2014 онуудад нийтдээ хоёр тэрбум ам.доллар зарцуулах байж. Том төслийн зарцуулалт эдийн засагт яаж нөлөөлөх нь тодорхой. Татвар болж төсөвт очно. Төсөв мөнгөжихийн хэрээр хамгийн наад зах нь л төсвийн ажилчид цалингаа асуудалгүй авна. Цомхотголд өртөж ажилгүй болно гэсэн айдасгүй ажиллана. Мега төсөл хэрэгжиж эхлэхээр ажилчдын хоол, унд, хувцас, бензин шатахуун, сэлбэг хэрэгсэл гээд хэрэглээ нь өснө. Дотоодын бизнесүүдээс хэрэглээгээ худалдаж аваад эхлэхээр эдийн засагт шууд нөлөө нь мэдрэгдээд ирнэ.

 

Тооцоогоо бүр ахиулъя. Оюутолгой төслийн зарцуулах байсан нэг тэрбум төгрөгийн  53 хувь буюу 553 сая ам.доллар нь эдийн засагт шууд нөлөөлөх байж. Энэ мөнгөний 40 хувь нь дотоодны ханган нийлүүлэгчдээр дамжиж зах зээлд эргэлдэнэ гэсэн тооцоо гарч байна. Төсвийн ажилчдын цалинд 40 сая ам.доллар зарцуулах байсныг  онцолъё. Эдийн засгийн шууд бус нөлөөний хувьд ч яг таг тоо хэлж болно. 450 орчим сая ам.доллар ханган нийлүүлэгчдээр дамжиж, бараа бүтээгдэхүүн, цалин, үйл ажиллагаанд  зарцуулагдах боломжийг бид алджээ. Энэ мөнгөний 37 хувь нь дотоодын гэрээлэгчдэд очих байж. Ханган нийлүүлэгч компани, тэнд ажилладаг  ажилчдаас нийтдээ 90 орчим сая ам.доллар татвар хэлбэрээр улсын төсвийг арвижуулах байсан боломжоо ч бид өнгөрсөн хугацаанд алдаад байна. Ханган нийлүүлэгч байгууллагуудаас  60 орчим сая ам.доллар төсвөөс цалинждаг хүмүүст очих байжээ. Энэ хэмжээний мөнгөөр улсад ажилладаг 2500 хүний цалин хөлсийг өлхөн тавьчихна.

 

Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилт гацсанаас  болж эдийн засагт эргэлтэнд орох байсан хэчнээн ам.доллар алга болчихов гэсэн асуултад хариу хайя. 1.55 тэрбум ам.доллар эргэлтэд орох байсан гэсэн тооцоог эдийн засагчид гаргажээ. Бараг л гурван их наяд төгрөг. Оюу толгой төсөл нэг жил тэрбум ам.доллар зарна гэхээр  жил бүр дунджаар 500 сая ам.доллар гадаадын шууд хөрөнгө оруулалтаар Монголд орж ирэх байсан гэсэн үг. Энэ боломжоо ч бид алдаад байна.

 

Бас нэг тооцоо сонирхъё. Оюу толгой төсөл, энэ төслийн  ханган нийлүүлэгчид, ханган нийлүүлэгч компаниудын ажилчдаас шууд татвар хэлбэрээр авах мөнгө ч чамлахааргүй байж. Нийт зарцуулалтын 9-11 хувьтай тэнцэх мөнгө төсөвт орох байжээ. Оюутолгой төсөл энэ хэмжээний мөнгө зарцуулсан бол дотоодын нийт бүтээгдэхүүний 4-5 хувьтай тэнцэх хэмжээний шинэ бизнесүүд бий болно гэсэн анхаарал татахаар тооцоо ч байна.

 

Тэгэхээр өнгөрсөн хоёр жилд бид ийм боломжуудыг алджээ. Боломжийг алдсанаар ямар эрсдэлд хүрснээ эргэж харъя.

 

Оюутолгойн далд уурхайн санхүүжилт зогсч, Засгийн газар  “Рио” хоёр хэлэлцээрийн ширээний ард сууснаас хойш гадаад хөрөнгө оруулалт огцом буурсан. Энэ оны нэгдүгээр улирлын төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 72.2 сая ам.долларын алдагдалтай гарсан гэх мэдээллийг Монгол банкнаас өгч  байна. Өнгөрсөн оны эхний улиралд 294 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж. Харин өдгөө 72.2 саяар буурч 366 сая ам.доллар руу уруудаад байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт жил бүр буурч байгааг энэ харьцуулалтаас харчихаж болно. Гадаадын хөрөнгө оруулалтын урсгал татарчихаар ам.долларын ханш өсдөг. Доллар ховордох тусам ханшаа барихад хэцүү, төгрөг үнэгүйдэхэд ойрхон байна гэсэн анхааруулгыг Төв банкныхан өгч байна. Оюутолгой гацсан үед буюу 2012 онд 1400 төгрөг байсан ам.долларын ханш өнөөдөр 1995 төгрөгт хүрсэн.Гол шалтгаан нь эрс буурсан гадаадын хөрөнгө оруулалт.

 

Монгол руу чиглэсэн том хөрөнгө оруулалт хүлээлтийн горимд шилжчихээд байгаа. Тэд Оюу толгой төсөл урагшлах эсэхийг харж суугаа. Монгол улсын зээлжих зэрэглэл хөрөнгө оруулахад өндөр эрсдэлтэй гэсэн ангилал руу уруудчихсан яваа. Зээлжих зэрэглэл муудах тусам Монголын компаниудын гадны зах зээлээс мөнгө босгох боломж нь хумигдана.Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад хэцүү болно. Уг нь зээлжих зэрэглэл өндөр бол олон улсын зах зээлээс хямд хүүтэй мөнгө босгож эдийн засгаа тэтгэх боломж бий. Одоогийн байгаа зээлжих зэрэглэлийн B гэсэн үнэлгээг нэг шатаар ахиулахад л хөрөнгө оруулахад таатай гэсэн ангилалд багтчихна гэж Эдийн засгийн форумын үеэр ярьж байсан. Зээлжих зэрэглэлийг ахиулах нэг том гарц нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэж эдийн засагчид ам нийлүүлдэг. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд гадны хамгийн том хөрөнгө оруулалттай Оюу толгойгоо хөдөлгөхөөс өөр гарц харагдахгүй байна.

 

Том төслөө хөдөлгөөгүйгээс болж гарах нэг том эрсдэл бий. Тэр нь “Чингис” бондын эргэн төлөлт. Засгийн газрын гадны хөрөнгө оруулагчдаас авсан мөнгөө эргүүлж төлөх хугацаа 2017 он. Яг одоогийн байдлаар Монгол Улсын төсөвт бондын  өрөө буцаан төлөх мөнгө байхгүй. Том төслөө хөдөлгөж байж л бондын мөнгөө буцаан төлөх боломжтой гэж эдийн засагчид сануулдаг. Хэрвээ далд уурхайн өндөр агуулгатай хүдрээс бүтээгдэхүүн гаргаад эхэлсэн бол улсад төлөх татвар, төлбөрийн баримжаа гурван тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Энэ мөнгө бол 2018-2025 онуудад төлөх татвар хураамжийн хэмжээ. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилбэл “Чингис” бонд зэрэг гадаад өрийг төлөхөд төсөвт дарамт учрахгүй гэж шинжээчид хэлж байна.

 

Ц.Баасансүрэн

Эх сурвалж: Өдрийн сонин

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Монголчууд гадны хөрөнгө оруулалт хэрэггүй гэж хэлээгүй байх гэж бодож байна. Мөнгө нь гадны банкаар 100 хувь биш ядаж 20 нь Монгол банкаар дамждаг, хэдэн хүн хувьлдаад зарчихсан юм шиг гэрээ хэлэлцээр нь ашигтай ашиггүй гээд янз бүрээр ярьдаггүй байх олон улсад байдаг л гэрээ хийчихвэл болоо юм биш үү. Ганц монгол ийм юм нээчихээд байгаа биш ядаж арабууд нефтээ яаж зараад яаж амьдарч байгаа хар л даа. Монголчууд гэрээ хэмээх цаасаа сайн хийчихвэл болох байх. Эцэст нь хэлэхэд хэдэн хүний цалин тавина гэх мэт толгой угаасаны хэрэггүй ашиггүй бол алалдаад ч болсон хаах хэрэгтэй
2015-05-02
зочин:
Монголчууд гадны хөрөнгө оруулалт хэрэггүй гэж хэлээгүй байх гэж бодож байна. Мөнгө нь гадны банкаар 100 хувь биш ядаж 20 нь Монгол банкаар дамждаг, хэдэн хүн хувьлдаад зарчихсан юм шиг гэрээ хэлэлцээр нь ашигтай ашиггүй гээд янз бүрээр ярьдаггүй байх олон улсад байдаг л гэрээ хийчихвэл болоо юм биш үү. Ганц монгол ийм юм нээчихээд байгаа биш ядаж арабууд нефтээ яаж зараад яаж амьдарч байгаа хар л даа. Монголчууд гэрээ хэмээх цаасаа сайн хийчихвэл болох байх. Эцэст нь хэлэхэд хэдэн хүний цалин тавина гэх мэт толгой угаасаны хэрэггүй ашиггүй бол алалдаад ч болсон хаах хэрэгтэй
2015-05-02
Zochin:
Rio Tintog gargasan deer genuu. Negent za geed gar bariltsaad geree hiicheed daraa ni gonchignood yahav dee. Herev Rio uneheer manai heden haluun eh oronchdod huugduud garval manaihiig chigleh hurungu oruulagch oldoh uu. Yadaj l hangan niiluulelt, tsalin huls ene tereer bid achig olood l bsn.
2015-05-02
Zochin:
Rio Tintog gargasan deer genuu. Negent za geed gar bariltsaad geree hiicheed daraa ni gonchignood yahav dee. Herev Rio uneheer manai heden haluun eh oronchdod huugduud garval manaihiig chigleh hurungu oruulagch oldoh uu. Yadaj l hangan niiluulelt, tsalin huls ene tereer bid achig olood l bsn.
2015-05-02
Zochin:
Rio Tintog gargasan deer genuu. Negent za geed gar bariltsaad geree hiicheed daraa ni gonchignood yahav dee. Herev Rio uneheer manai heden haluun eh oronchdod huugduud garval manaihiig chigleh hurungu oruulagch oldoh uu. Yadaj l hangan niiluulelt, tsalin huls ene tereer bid achig olood l bsn.
2015-05-02
Зочин:
biblid arga yadsan uyd zeel av gedeg
2015-05-01
Зочин:
Ganbaatar gaigaas bolj amidral ulam hetsuu bolj bna .dald uurhaid ajillij bgad ajilgui bolson uchnuun ger buliin amidralaar togollo sh dee.
2015-05-01
zochin:
Oyu tolgoin .2dahi shatnii ajiliil ehlvvl gej jagsval ehlvvlndee
2015-05-01
zochin:
Odoo hurdan ehlvvlmeer bna erunhii said ehlvvlne gesen yaachvaa ganbaatar gai bolood bnu
2015-05-01
Зочин:
Өө үүнээс ч их боломжийг алдаж байгаа зах зээлдээр энэ хөрөнгө гарч ирсэн бол хэд дахин үржигдээд угаагдаад монголчууд бас гайгүй л амьдарч байх байсан
2015-05-01
Зочин:
uls toriin shounaas bolood ard irged l hohirch bna uulna ene heden tolgoinuudaa ywuulaad ashig shimiin hurteed shn amidrachmaar bhiin
2015-05-01
Зочин:
oyutolgoin achaar muu nutag min ch ih hurdan hogjsondoo humuusiin huwid yuch awchiraagui l yum bgaz minii huwid omnogobiig ustai buudaltai zam geed l zondoo zuil bii bolgoson deerees ni ard irgediin amdrald sijirsan muu heleltgui
2015-05-01
11111:
Манай эх орон хөгжилтөй орны томоохон байгуулагын ажилтай адилхан гэсэн үг шүү дээ зах зээл бизнесийн чадвар, хамтын уялдаа, эх ороноо гэсэн сэтгэл алга доо.эцсийн эцэст мөнгө алга болно эх орон үүрд шүү дээ 3 сая монгол нэгдээд
2015-05-01
Зочин:
uulna oyutolgoigoog dagad jondoo olon aj ahui negjuud ashig alj bsn naad zah ni l hutsas oej hanagan niiluulj bailaa uunii tsaana mash olon hun ajiltai orlogotoi bsn
2015-05-01
Зочин:
OT yuch hurteegui gej l humuus yrihiin manai ediin zasagt ih huwi nemer oruulsan gej bodoj bna hun ali bolgon mashintai hun bolgon iphone barij bna ene zugeer uul uurhaigaas olson ashig shde
2015-05-01
Зочин:
ih tsag hugatsaa aldaj bna da OT ni uil ajilgaa zugeer bsn bol odiid manai uls ingetlee hymrahgui bsn dollar ch osohgui baliyut orj irdegeegeree ireel
2015-05-01
Зочин:
нэгэнт хийсэн гэрээгээ зүгээр явуулаач худлаа үнэн улстөржиж байх хойгуур чинь наад улс чинь дампуурлаа
2015-05-01
Сар:
Ашгаа монголддоо авдаг болгочихвол зугээр байхаа
2015-05-01
m:
zvgeeree xarin n gargsan geer mongolchyyd bid chadna shdee
2015-05-01
Зочин:
OT gatsaand orsnoos bolood manaid muu noloo iheer uzuulj bna horongo oruulagchidgui bollo dollariin hansh osloo OT tushdeg baisan baiguulaguud haalaga barilaa eniig dagaad mash olon hun ajilgui bolloo
2015-05-01