Гага жирэмсэн үү

img

Дуучин Лейди Гага найз залуугийн хамт АНУ-ын Малибу хотноо амарч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Гага урт цэнхэр өнгийн даашинз өмссөн байснаас гадна яг л жирэмсэн хүн шиг гэдэс нь томорсон байжээ. Түүний гэдэс даашинзны цаанаас яг л жирэмсэн мэт харагдсан тухай Их Британийн “www.dailymail.co.uk” сайтын зурагчин ярьсан байна. Тэрбээр “Гага жирэмсэн. Тэр үргэлж л өндөр өсгийт өмсдөг. Гэтэл саяхнаас л өндөр өсгийттэй явахаа больсон. Миний бодлоор Гага жирэмсэн” гэж хэлжээ. Харин зурагчид Гагагийн даашинз хэтэрхий урт учир явахад нь жирэмсэн мэт харагдахад нөлөөлсөн гэсэн байна.

 

Гага өнгөрсөн сард таван жил үерхсэн жүжигчин Тэйлор Киннитэй сүй тавьснаа мэдэгдсэн юм. Тэйлор сүйт бүсгүйдээ 650 мянган ам.долларын үнэтэй зүрхэн хэлбэртэй алмаазан бөгж бэлэглэсэн юм. Дуучин бүсгүй сүйн бөгжийнхөө зургийг твиттертээ байршуулж, тун удахгүй гэрлэх гэж буйгаа зарласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ