”Жижигхэн ханхүү”-г амилуулсан монгол охин

img

 

Францын алдарт зохиолч Антуан Де Сент Экзюперийн "Бяцхан хун тайж" зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Жижигхэн ханхүү" балетын гол дүрд монгол охин Халиун охин бүжиж байна.

 

"Жижигхэн ханхүү" балетыг Германы авьяаслаг балетмейструудын нэг Грегора Зейферт найруулан тавьж байгаа юм. Түүний хараанд Берлин хотын Балетын элит сургуулийн сурагч, 13 настай авьяаслаг монгол охин өртөж, жижигхэн ханхүүгийн дүрийг амилуулж байгаа нь энэ юм.

 

"Жижигхэн ханхүү" балет өнгөрөгч сарын 24, 25, 26-ны өдрүүдэд тоглогдсон. Харин өнөөдөр, маргааш Лейпциг хотын тайзнаа монгол охин бүжих нь ээ.

 

Халиун охины европ нэрийг Изабелл гэдэг бөгөөд 13-хан насандаа сонгодог урлагийн тайзнаа гол дүр бүтээсэн Изабелл-Халиун охины тухай Германы хэвлэлүүд бичиж байна.

 

Б.Бэхи

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ