Ричард Гир өөрийгөө хохирогч гэв

Холливуудын нэрт жүжигчин 65 настай Ричард Гир өнгөрсөн 2013 оны есдүгээр сард 11 жилийн турш ханилсан 54 настай Кари Лоуэллээс салсан билээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Кари жүжигчнээс сэтгэл санааны хохирол хэмээн 100 сая ам.долларыг нэхэмжилж, шүүхэд гомдол гаргасан юм. Лос Анжелес хотноо өчигдөр анхан шатны шүүх хурал болсон бөгөөд жүжигчин эр экс эхнэрийнхээ нэхэмжилсэн мөнгийг өгөх боломжгүй гэж мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Бид хамт амьдарч байх хугацаанд Кари намайг болон гэр бүлээ хэд хэдэн удаа хуурч байсан. Би бол жинхэнэ хохирогч” гэж хэлжээ.
Шүүх хурлын үеэр хос хэрэлдэж, ширүүхэн уур амьсгалтай болсон гэж “TMZ” сайт мэдээлсэн байна. Жүжигчний хэвлэлийн төлөөлөгч Жорж Дауни “Кари Лоуэллийн нэхэмжилж буй мөнгө хууль бус. Шүүх үнэн зөвөөр шийдвэрээ гаргана гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ. Тэд Ханна хэмээх охинтой охинтой билээ.
“Ричард Гирийн нийт хөрөнгө 895 сая ам.доллар юм. “Forbes” сэтгүүлээс тодруулсан хамгийн баян холливуудын 100 жүжигчний 25-д тэрбээр жагссан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ