100 мянган ам.долларын эзэн болох эсэх нь шийдэгдэнэ

"Хөсөгтөн" хамтлаг дэлхийн хамгийн алдартай шоуны нэг "Got talent" шоунд оролцож байгаа билээ.
Тэд өнгөрсөн долоо хоногт шилдэг есөн оролцогчдийг шалгаруулах санал асуулгад амжилттай оролцож, шигшигдэж үлдэж чадсан юм.
Харин тус тэмцээний эцсийн шалгаруулалт энэ сарын 7-нд болох аж. Энэ талаар "Хөсөгтөн" хамтлаг өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тодруулбал, тэд "Шилдэг 9 д үлдэх санал асуулга дууссан тэр шөнө ёстой хамгийн хэцүү шөнө байлаа.Бүгд унтахгүй хоорондоо утсаар яриад л гэр бүлийнхэн найзууд бүгд л догдолж хүлээж байлаа.Учир нь шөнө 2-3 цагийн хооронд уралдааны комисс бидэнд шалгарсан эсэх хариуг хэлэх байсан юм. Гэтэл товлосон цаг өнгөрч найдвар тасарч байтал 04 цаг өнгөрч байхад Оргил ахаас дуудлага ирж бид шилдэг 9 д шалгарсан мэдээг хүлээн авч ёстой нэг бөөн баяр болсон шүү.Энэ сайхан мэдээг дуулгасан Оргил ахдаа баярлалаа !!! Харамсалтай нь уралдааны комиссоос 30 ны өдрийг хүртэл зарлахгүй байхыг анхааруулсан болохоор та нартаа дуулгаж чадаагүй шүү!!! Маш олон хүн байнга асууж байсан. 30 ны өдрийг та нартаа дуулгах тэр мөчийг бид үнэхээр тэсэн ядан хүлээж байсан шүү!!!! Та нартаа бид чинь ХӨСӨГТӨН чинь ХАЙРТАЙ шүү!!!!! Өнөөдөр бид сэтгэл гарган нэгдэж чадвал бид бүхнээс хүчтэй гэдгээ харууллаа. Бид бол талын Монголын хүүхдүүд !!! Бидний ард агуу түүхтэй ЭХ ОРОН минь бий гэж нүүр бардам энд онгирч сууна.Бид бол тал нутгийн сэрүүн тунгалаг амьсгалтай ХӨСӨГТӨН МОНГОЛЧУУД..!!!!!! Одоо 5 сарын 7 нд бидний аваргын төлөө тоглолт дуусаад дахин санал асуулга эхлэнэ.Дахиад л бид хэдэн тэр буман хүнтэй цөөхүүлээ тулалдах юм байна" хэмээн бичсэн байна.
Тэмцээний ялагч 100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах юм.
Ямартаа ч азид зохион байгуулагдаж байгаа "Asia's got talent" шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй “Хөсөгтөн” хамтлагтаа амжилт хүсье.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ