Нийтийн дуучид “Хайрын төгөл” байгуулна

img

Нийтийн дуучид хамтран Хамрын хийдийн ойролцоо 2000 ширхэг буйлс буюу монгол сакурагийн төгөл байгуулахаар ийнхүү нэгдэхээр болжээ. 

 

Энэхүү үйл ажиллагаа энэ сарын сарын 9-10-нд болох юм байна. Тэд Улаанбаатар хотоос 200 приус маркийн автомашинтай цуваа болон хөдлөх аж.  

 

Төгөл байгуулах эко аяллын үеэр дуучид, уран бүтээлчдийн тоглолт болох бөгөөд “Монголын нэг өдөр” нэвтрүүлэг, “Хайрын төгөл” баримтат киноны зураг авалт хийгдэх аж. Мөн “Наран зүгт” хэмээх шинэхэн дууны клипний зураг авалт болох гэнэ. 

 

Нийгэмд хайрыг түгээгч 247 групп, “Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ-ын төгөл байгуулах санаачлагыг дэмжиж "Column pictures" продакшн, Нийтийн дуучдын холбоо, “Саран хөхөө” чуулга, Дорноговь аймгийн залуучуудын байгууллага, "Эко Prius" клуб, "Golden gym" фитнесс клуб, MGL радио зэрэг олон байгууллага нэгдээд байгаа юм байна.

 

Оролцогчдод эко аяны хаалга нээлттэй бөгөөд холбогдох бүртгэл, мэдээллийг facebook/247 цахим хаягаас авч болох ажээ.  

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ