АЖ О.Ганбаатарын алдрыг тэмдэглэнэ

img

УДБЭТ-ын хамт олон дэлхийн сонгодог бүтээл П.И.Чайковский “Хунт нуур” балетын Монголын тайзнаа тоглогдсоны түүхт 40 жилийн ойг ирэх зургаадугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

 

"Хунт нуур" балет нь манай дуурийн театрын тайзнаа 1975 оны 06-р сарын 28 ны өдөр УДБЭТ-ын зөвлөх балетмейстр Б.Жамъяндагвын дэглэлтээр тоглогдож байсан юм.

 

Ардын Жүжигчин О.Ганбаатар  “Хунт нуур” балетын алиа салбадайн дүрийг анх удаа бүтээж байсан манай чадварлаг балетын гоцлоочдын нэг бөгөөд УДБЭТ-т эдүгээ гоцлол балетчинаас эхлэн дасгалжуулагч багш хүртэл 53 жил ажиллаж байна.

 

Тиймээс УДБЭТ-ын хамт олон АЖ О.Ганбаатарын сонгодог урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, түүний “Хөдөлмөрийн алдар”-ыг нь тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.

 

Уг үйл ажиллагааны эхлэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд болсон “Балетын үдэш” гала концерт байлаа.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ