Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Катарын Доха хотыг зорьсон гурван тамирчин дасгалжуулагчтайгаа хил дээр саатуулагдаж, нутаг буцсан билээ. Шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, тамирчин Д.Гомбодорж, Д.Хүдэрбулга, Н.Золбоо нарыг визний зөрчилтэй хэмээн Дубайн хилээр нэвтрүүлээгүй юм. Тэгвэл энэ асуудлаар Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж хүлцэл өчжээ. Тэрбээр холбооны зүгээс хүлцэл өчиж буйгаа илэрхийлж, “Арабууд тэмцээн зохион байгуулах тал дээрээ 00 байна” хэмээн жиргэжээ.
2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Катарын Доха хотод маргааш эхэлнэ. Манай улсаас Э.Бэхбаяр (57 кг), Б.Номин(61), Г.Мандахнаран (65), Г.Идэрхүү(70), П.Өсөхбаатар (86) нар барилдана.
Уншиж байна |