Иран Персийн булангаас хөлөг онгоцуудаа гаргахыг АНУ-аас шаардав

img

Персийн булангийн тэнгист байрлаж буй АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч онгоцуудыг ойрын хугацаанд тус бүс нутгаас гаргахыг Иран улс шаардсан тухай мэдээлэл олон улсын мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэллээ. Сүүлийн өдрүүдэд Иран улс дунд тусгалын сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий баллистик пуужин амжилттай туршсан тухай шуугиан дэгдээд байгаа. Тэгвэл Иран улс Персийн булангаас АНУ-ын хөлөг онгоцуудыг гарч явахыг шаардсан нь дахин олон улсын хэмжээнд томоохон шуугиан дэгдээж эхэллээ. АНУ-ын Төрийн департамент хариу мэдэгдэл хийж Иран улсын шаардлагыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд байна. Тодруулбал Персийн булан дахь олон улсын харьяаллын тэнгист тус улсын хөлөг онгоц тээвэрлэгчид байгаа тул энэ шаардлагыг хүлээн авахгүй гэдгээ Цагаан ордноос мэдэгджээ. Олон улсын ажиглагчид Иран улсыг баллистик пуужин амжилттай туршсаныхаа дараа ийм мэдэгдэл хийсэн нь учиртай хэмээн таамаглаж байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Dorj gej:
Iran ch amar hool bish dee...Ene dainii huld IRA,ISRAIL 2 -l ih hohirol amsana daa...ISRAIL bol bur baih baihguigee shiideh baih
2013-05-23
mgl:
amerik sono
2012-03-19
МОНГОЛ:
АГУУ АМЕРИК МИНЬ Ч ГЭХ ШИГ CHAM SHIG IIM DOLIG NUSAN SDA VE YADIIN AMERIC ZAAVAL SAIN DUR BAIDAG YM U AMERIC TSOMTOI BJ BOLDOG BUSAD ULS TSOMTOI BAIJ BLDGUI YM U ANONYMOUS GEED HAKERUUDIIN BULGIIN NEREER OORIIGOO NERELTSEN CH BH SHIG SDA CHIN
2012-02-11
iranchuudad bitgii huts garahgui gej hel aguu americ mini
2012-01-04
Үхлээ эрсэн хулгана муурын сахлаар оролдож байх шиг байна.
2012-01-04
ДАЙН ОЙРТЖЭЭ
2012-01-04