Топ Э.Сэлэнгэ нөхөр хүүхдийн хамт аялж явна

Топ модель Э.Сэлэнгэ үрийн зулай үнэрлэн ээж болсноосоо хойш амьдралын аз жаргал, утга учрыг дэндүү ихээр мэдэрч суугаа гэдгээ өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Хайртай залуугаа загварын ертөнцөд уруу татаж, хамтдаа сурталчилгаанд тоглож байсан топ бүсгүй маань өдгөө нөхөр, охины хамт БНСУ-ын Чэжү арал дээр амарч тухлан буй.
Байгалийн сайхан цогцолсон үзэсгэлэнтэй газруудаар зугаалан нялх үрийнхээ хамт элдэв янзын зураг хөрөг авахуулсан шигээ тун ч аз жаргалтай яваа залуу хосын тухайд хэсэгтээ л тэнд амьдрах гэнэ. Ингээд удтал хүлээсэн “Хамгийн том бэлэг”-ээ тэврээд удаагүй байгаа тэдний жаргалтай агшнуудыг хамтдаа сонирхоё.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ