Ким Клейстерс Австралийн нээлттэй тэмцээнд анх удаагаа түрүүллээ

img

Ким Клейстерс 2004 онд анх удаагаа Австралийн нээлттэй тэмцээний аваргын төлөө тоглож үзсэн ч амжилт олоогүй билээ. Харин үүнээс долоон жилийн дараа өрсөлдөгч бүрдээ нэг ч үе ялагдалгүй явсаар шигшээ тоглолтод үлдэж, Хятадын На Лиг 3:6 6:3 6:3-аар ялсанаар аварга боллоо. Чансаагаараа дэлхийд гуравт бичигдэж буй Бельгийн теннисчин Ким Клейстерс аваргын тавцан дээрээс өрсөлдөгч На Лиг магтаж, бас хөгжөөн дэмжигчдэд талархал илэрхийлсэн юм. Харин Хятадын На Ли хэдийгээр хожигдсон ч гэсэн шигшээ тоглолтод үлдэнэ гэдэг нь “Хятад даяарын амжилт” хэмээн ярилаа. Хоёр теннисчин өмнө нь зургаан удаа таарсанаас Ким дөрөв, На Ли хоёр хожоод байсан юм. Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ