Монголоос 12 жудоч “Шилдэг 16”-д зодоглоно

img

IJF буюу ОУЖБХ-ноос "World masters” тэмцээнд дэлхийн жудо бөхийн спортын жин жингийн шилдэг 16 бөхийг урилгаар оролцуулдаг уламжлалтай. Жүдочдын хувьд 2011 оны хамгийн сүүлчийн тэмцээн Хятадын Чиндао хотноо болж дүнгээ гаргасан билээ. Энэ тэмцээний дара IJF-ээс жүдочдын чансааг шинэчлэн гаргасан юм. Энэ удаагийн "Мастерс"-т Монгол улсаас оролцох 12 бөхөд урилга ирүүлсэн байна. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг энэ тэмцээн 1-р сарын 14-15-нд Казахстаны Алматыд болох юм. "World masters” тэмцээний нэг гол онцлог нь жудо бөхийн ДАШТ-тэй дүйцэхүйц олимпийн эрхийн өндөр оноо олгодог. Тэмцээнд түрүүлсэн бөх 400 оноо авдаг бол мөнгөн медалийг 240, хүрэл медаль хүртсэн тамирчинд 160 оноо олгодог. Мөн шагналт буюу тавдугаар байрт шалгарсан жудоч 80 оноо хүртдэг юм. Олимпийн жил болж байгаа тэмцээнд манай улсаас эрэгтэй 8, эмэгтэй 4 жудоч өрсөлдөнө. Олимп хэдийнээ хаяанд ирсэн учраас жудочид өдөр бүр байнгын бэлтгэлтэй байгаа бол тэд өдөрт 2 удаа бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм байна. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amjilt!
2012-01-04
judochiddoo amjilt husye
2012-01-04