”Үйсэн дээрх бичвэрүүд” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Багш М.Цэрэндэжидийн "Үйсэн дээрх бичвэрүүд" үзэсгэлэн дэлгэгдсэн байна.
Тодруулбал, "Бичиг соёлын өдөр"-ийг угтаж мэргэжлийн багш нарын дунд өчигдөр Монгол бичгийн хичээлийн "Шилдэг үзүүлэн",7,8,9-р ангид Монгол бичгийн анги нийтийн унших бичих олимпиад, ахлах ангийн сурагчдын дунд "Босоо бичиг мину" зохион бичлэгийн, бага, дунд ангийн сурагчдын дунд "Тэргүүний ном уншигч" шалгаруулах уралдааныг тус тус зохион явуулж, шагнал гардуулжээ.
"Бид өв соёлоо тээгч, түгээгч" өдөрлөгийн үеэр Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн дөрвөн сурагч шалгарч, "Шилдэг үзүүлэн"-ээр Хутаг-Өндөр сумын багш, сурагчдын бүтээл, ЭӨЦС-ийн багш, сурагчдын бүтээлийн үзэсгэлэнгүүд, "Бидний бахархал" ахлах ангийн сурагчдын дунд явуулсан зохион бичлэгийн уралдаанд гурван сурагч шалгарсныг урамшууллаа.
Мөн АБТА багш М.Цэрэндэжидийн "Үйсэн дээрх бичвэрүүд" үзэсгэлэн дэлгэгдсэн байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ