Шилдэг бөхчүүд “Монголиа Опен-2012” тэмцээнд өрсөлдөнө

img

Монголын чөлөөт бөхийн холбоо, “Женко” групп хамтран “Mongolian open -2012” чөлөөт бөхийн олон улсын нээлттэй “А” зэрэглэлийн тэмцээнийг энэ сарын 14, 15-нд зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн оны 5-р сард “Женко групп”-ын санаачлагаар МЧБХ чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2011 оны УАШТ-ийг нээлттэй хэлбэрээр зохион байгуулж энэ тэмцээнд 11 орны 300 гаруй баг, тамирчин оролцож байлаа. Ингээд МЧБХ, FILA буюу Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоонд хүсэлт тавьсны дагуу энэ өрсөлдөөн нь FILA-гийн албан ёсны хөтөлбөрт багтсан ОУ-ын “А” зэрэглэлийн тэмцээн болжээ. Тэмцээнд ОХУ, АНУ, Япон, БНХАУ, Болгар, Румин, БНСУ, Чех, Иран, БНАСАУ, Куба, Канад, Франц, Казахстан, Узбекстан зэрэг 16 улсын баг, тамирчид мэдүүлгээ ирүүлжээ. Харин Вьетнам, канад улсын баг тамирчдын мэдүүлэг хүлээлтийн байдаотай байж байна. Манай улсаас 100 гарйу бөхчүүд оролцох бол одоогийн байдлаар чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид мэдүүлгээ өгчээ. Дотоодын тамирчдын эцсийн мэдүүлгийн энэ сарын 6-ны дотор багтаан авах аж. Энэ тэмцээн нь олимпийн өмнө болж байга учраас манай улсын тамирчид гадны тамирчдаас харилцан туршалага судлах, барилдааны арга барил, ур чадвараа ахиулахад голлох ач холбогдолтойг МЧБХ-ныхон хэлж байна. Мөн энэ тэмцээнд дэлхийн шилдэг бөхчүүдийг урьсан бол тэд тэмцээний дараа хамтарсан бэлтгэл, сургалт явуулах боломжтойг чөлөөт бөхийн холбооныхон ярьж байв. Харин чөлөөт бөхийн тамирчд спортын төв ордны А танхимд бэлтгэл сургуулилтаа базааж байна. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ