Крис дахин нэг бүсгүйг жирэмслүүлсэн үү

Дуучин Крис Браунаас Ниа Ами гэх бүсгүй жирэмсэн болсон хэмээн мэдэгдэж, шүүхэд гомдол гаргаж, 3.5 сая ам.долларыг нэхэмжилсэн билээ. Тэрбээр өнгөрсөн оны гуравдугаар сард дуучнаас жирэмсэн болсон гэж хэвлэлийнхэнд мэдэгдэж, түүнийг охин Ролитиг өсгөхийг шаардсан юм. Крис саяхан Ролитиг өөрийн охин хэмээн мэдэгдэж, хамт амьдарч эхэлсэн билээ. Дуучин залуу “Хүүхэд үнэхээр хөөрхөн. Би охинтой болсон. Одоо охиныхоо төлөө амьдрах болно” гэж мэдэгджээ.
Крисийн хүүхдийн дуулиан намжаагүй байхад Лори гэх бүсгүй түүнээс жирэмсэн болсон хэмээн мэдэгдсэн тухай “TMZ” сайт уламжлав. Лори “Би Крисээс жирэмсэн болсон. Би өнгөрөгч нэгдүгээр сард Лос Анжелес хотноо уулзсан. Одоо хүүхэд минь эрүүл саруул бойжиж байна” гэж жиргэжээ. Бүсгүй мөн инстаграмдаа Кристэй хос цамц өмсч авахуулсан зургаа байршуулаад “Санахгүй байна уу Крис. Санах учиртай” гэж бичсэн байна.
Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор дуучны агентлаг албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ