Рианнагийн дизайнерийг “мал” гэв

img

 

“Vogue” сэтгүүлийн эрхлэгч Анна Уэнтер “Late Night With Seth Meyers” шоунд оролцож, саяхан зохион байгуулагдсан “The Met Gala” үдэшлэгийн улаан хивсний ёслолд оролцсон алдартнуудын гоёлын талаар ярьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд дуучин Рианнагийн нүсэр том хормойтой, шар өнгийн даашинзыг хараад шоконд орсон гэжээ.  Анна “Би Рианнагийн даашинзыг хараад л жинхэнэ утгаараа шоконд орсон. Гэхдээ гэртээ хариад сайтар бодоод Рианнагийг дизайнер жинхэнэ мал, ямар ч мэдрэмжгүй, хөөрхий бүсгүй түүний сонголтод итгэж, улаан хивсний ёслолд оролцох үеэрээ ийнхүү хувцасласан байх гэж бодсон. Тиймээ Рианнагийн дизайнер солиотой. Шар болон ногоон өнгийг онцлох нь онцгүй явдал” гэж хэлжээ.


Хөтлөгч Аннагаас “Тэгвэл “The Met Gala” шоунд хүрэлцэн ирсэн хамгийн үзэсгэлэнтэй нь хэн байсан вэ?” гэж асуухад тэрбээр “Миний бодлоор дуучин Беойнси, Ким Кардашианы даашинз гайхалтай харагдаж байсан. Энэ бүсгүйчүүд даашинзаа хэрхэн амилуулахаа сайн мэдэж байсан учир тэр үдшийн одууд байсан” гэж хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ