“ЭХО ЛЮБВИ” эксклюзив амьд тоглолт өнөөдөр болно

img

Дуучин Б.Баярцэцэгийн  “ЭХО ЛЮБВИ” эксклюзив амьд тоглолт өнөөдөр болно.  Энэ нь түүний орос дуунуудаас бүрдсэн хоёр дахь бие даасан тоглолт юм. Өмнө нь 2008 онд “Ностальгия” орос дууны бие даасан тоглолтоо үзэгчиддээ толилуулж байжээ.

 

Монголчуудын сэтгэлд хоногшсон орос киноны хит дуунууд, 80-90-ээд оныхны диско дуунууд болон дурсамж сэргээсэн, гайхалтай аялгуутай 25-н дуунаас бүрдэх аж.

 

Тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагандаа "Өвөрмөц тайз, шинэлэг найруулга, шинэ дуунуудаас бүрдсэн энэхүү тоглолт үзэгчдийг уйдаахгүй" гэдгээ амалсан юм. Түүний тоглолт дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд сэтгэлд дотно оросын  хит дуунууд эгшиглэх аж.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ