Мэрия Керигийн даашинз задарчээ

img

Дуучин Мэрия Кери энэ долоо хоногоос эхлэн Лас Вегас хотын “Colosseum at Caesars” ордонд “Нэг” нэртэй тоглолтоо хийж эхэлсэн юм.  Тус тоглолт ганцхан долоо хоногийн дотор 30 сая ам.долларын ашиг олсон хэмээн “People” сэтгүүл бичжээ.  Лас Вегас хотноо өчигдөр болсон тоглолтын үеэр дуучны даашинз задарч, түүнийг эвгүй байдалд оруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.


Тэрбээр 2008 онд гаргасан “Touch My Body” дуугаа дуулж байхад түүний саарал өнгийн даашинзны цахилгаан нь задарчээ. Дуучин бүсгүйн цахилгаан задарсан ч дуугаа үргэлжүүлэн дуулж байсан бөгөөд түүний туслахууд нь тайзан дээр гарч ирж, цахилгааныг нь янзалсан байна.  Тоглолтын дараа Кери твиттертээ “Муухай зүйл боллоо.

 

Үзэгчдээ хүндэлсэн учир дуугаа зогсоохоос татгалзсан юм” гэж жиргэжээ. Кери өмнөхөөсөө таргалсан нь тайзан дээр эв хавгүй, бүжиглэх үедээ ихээхэн төвөгтэй харагдаж байсан хэмээн үзэгчид дүгнэж, “Дуучны дуу хоолойноос бусад нь онцгүй байсан” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
las vegas hot bol zugaa tsenge show ertontsiin delhiin hamgiin aldartai hot gee biz dee ochij vzeh yumsan hvn bolgon l ochihiig hvsdeg gazriin neg dee kazino geh met olon yum baidag gee bizdee
2015-05-10