Жеймс Франко “McDonald” ажилладаг байжээ

Жүжигчин Жеймс Франко алдартай болохоосоо өмнө түргэн хоолны “McDonald” сүлжээнд дуудлагын жолооч хийдэг байжээ. Өдгөө 38 настай жүжигчин эр “Би гэдэс цатгалан, халаасандаа мөнгөтэй болохын тулд “McDonald”-д цагийн ажил хийдэг байсан. Ойролцоогоор хоёр жил ажилласан. Би энэ газар л аяга хэрхэн угаах, хурдан хөдлөх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, цаг барих гэх амьдралын амин чухал зүйлсийг сурч, өнөөдрийг хүртэл амьдралдаа хэрэгжүүлж байна. Би ээжээсээ хоол хийхийг сурсан. Мөн одоог хүртэл “McDonald” ажилладаг байхдаа хийдэг байсан хачиртай талхаа хийж, иддэг. Амьдрал заасан “McDonald”-ийхэнд баярлалаа” гэж хэлжээ.
Тэрбээр цаг барьдаг цөөхөн хэдэн оддын нэг юм. Жеймс Франко 2013 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр “McDonald” намайг цаг барихыг заасан. Хэрвээ би жүжигчин болоогүй бол түргэн хоолны газар ажилласаар байх байсан” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ