
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас 2011 оны Хөвсгөл аймгийн Дэд бүтцийн салбарын “Шилдэг байгууллага”-аар Мөрөн Нисэх буудлыг, “Шилдгийн шилдэг менежер”-ээр Нисэх буудлын дарга Д.Эрдэнэ-Очирыг шалгаруулж, өргөмжлөл, тууз, цомоор шагнасан байна.
2011 он Мөрөн Нисэх буудлын хувьд ажил хөдөлмөр өрнөсөн, амжилт бүтээлээр дүүрэн он байлаа. Энэ онд хамт олны дундаас Монгол улсын төрийн шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль” 1, 90 жилийн ойн медаль 12, ЗТБХБЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр 1, Иргэний нисэхийн “Тэргүүний ажилтан” 2, Санхүүгийн “Тэргүүний ажилтан” 1, Харилцаа холбооны “Тэргүүний ажилтан” 1, “Онц тээвэрчин” 2, “Хөвсгөлийн бахархал” медаль 4, Хөвсгөл аймгийн “Тэргүүний ажилтан” 3, ИНЕГ-ын “Хүндэт дэвтэр”-т 3, ТХГТАҮЭ-ийн “Хүндэт тэмдэг”-ээр 2, ИНЕГ-ын “Жуух бичиг”-ээр 3, Аймгийн Засаг даргын болон Мөрөн сумын засаг даргын “Жуух бичиг”, “Баярын бичиг”-ээр 8 хүн тус тус шагнагдаж хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн хамт олноо манлайлан ажиллажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ