Кардашиан хэрхэн селфи хийхийг заана

img

 

Реалити шоуны од Ким Кардашиан энэ сарын эхээр өөрийн селфи номоо худалдаанд гаргасан билээ. Тус ном нийт 280 хуудастай бөгөөд Кардашианы 2000 гаруй селфи зураг багтсан байна. Тэрбээр энэ долоо хоногоос эхлэн Америкийн томоохон номын дэлгүүрүүдэд “Selfish” номынхоо нээлтийг хийж, худалдаанд гаргасан билээ. “Selfish” ном 144 ам.долларын үнэтэй бөгөөд гуравхан хоногийн дотор  20 мянган хувь зарагджээ.

Кардашиан ирэх сараас хэрхэн эхлэн селфи зураг дээр хэрхэн үзэсгэлэнтэй харагдах телевизийн цуврал хичээлийг заахаар болжээ.  Нийт 12 анги тус теле хичээл “HBO” телевизээр гарна. Мөн тус теле хичээлийг ном болгоно худалдаанд гаргана хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр твиттер, инстаграмын хэрэглэгчдэд зориулж селфи хийхэд анхаарах болон гоё харагдах онлайн хичээлийг заасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

BbB:
shal teneg yum.
2015-05-08