Тендерийн санал гаргасныг зөвшөөрчээ
“Улаанбаатар хивс” ХК-ийн нийт хувьцааны 33.3 хувь буюу 134,952 ширхэг хувьцааг эзэмшигч Ш.Энхбаяр, О.Мөнхцацрал, Ш.Уламбаяр, Ш.Баярсайхан нарт тус компанийн үлдэх хувьцааг нэг бүрийг нь 7,100 төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах тендер санал гаргасныг Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрчээ. Улмаар хүчинтэй байх хугацааг 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоногоор тогтоосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ