Жорж Клуни: Хүүхэдтэй болохыг мөрөөдөж байна

img

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни “NBS телевизийн “Extra” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та өнгөрсөн он Британи бүсгүйдээ хуримаа хийсэн. Таны гэргий Амаль холливуудын алдартнуудаас дутахааргүй алдар нэртэй боллоо. Түүнийг ажилдаа явах, гэртээ ирэх, гадуур явахад нь хэвлэлийнхэн ангуучилж, зураг авч мэдээ, мэдээлэл бэлдэж буйн танд таалагдаж байна уу?

-Их дарамттай байна. Үнэхээр хэцүү. Миний амьдрал үргэлж олны анхааралд байсан. Би хэзээнээс эхлээд хэвлэлийнхний гол бай болсноо мэдэхгүй байна. Бараг л 1990 оноос эхлэн зурагчид миний ардаас дагаж, сэтгүүлчид элдэв янзын асуултаар булах болсон.  Анх хөгжилтэй байсан. Анхаарлын төвд байгаадаа баярлаж явсан үе бий. Гэхдээ энэ баяр баясгалан тийм ч удаан үргэлжлээгүй. Ганц, хоёр жилийн дараагаас л би хэвлэлийнхнээс залхаж, зугтаж, нуугдахыг хичээх болсон. Би заяаныхаа ханьтай учрахыг эртнээс л мөрөөддөг байлаа. Энэхүү гэгээлэг, энгийн даруухан хүслийг минь бурхан биелүүлж, дэндүү ухаалаг, ер бусын эмэгтэйг над руу илгээсэн. Би Амальд анхны харцаар дурласан. Энэ бүсгүйг өөрийн болгох гэж хичнээн тулаанд оров. /Инээв/ Тиймээ бид гайхалтай хурим хийсэн. Бусдаас хэд дахин илүү ч байж магадгүй.  Хурим минь олны анхаарлыг татаж, сүйт бүсгүй ч мөн анхаарлын төвд байсан. Хуримын дараагаас биднийг ангуучлах сэтгүүлчдийн тоо 2, 3 дахин нэмэгдэж, Амалийн энгийн амьдралыг өөрчилж эхэлсэн. Би зураг авалтад орохоор холливууд явах үед Амаль Британид ганцаараа үлддэг байсан. Түүний зураг мэдээ, мэдээллийг сайт болон телевиз, сонин, сэтгүүлээс харах тийм ч таатай байдаггүй. Хэвлэлийнхэн бидний амьдралд хөндлөнгөөс оролцох боллоо.

 

-Амальд энэ бүхэн таалагддаг байж болно шүү дээ?

Үгүй дээ. Эхнэрт минь энэ бүхэн таалагддаггүй. Анх над руу яриад л “Үнэхээр хэцүү юм аа” гэдэг байсан. Саяхан “Хонгор минь одоо ч хэвлэлийнхэн ангуучлахаас залхаж, уурлахаа больжээ. Бараг дасч байна” гэсэн. Би их гайхаад “Үнэн гэж үү” гэхэд Амаль “За за тоглосон юм. Чамайг бодоод л инээж явна” гэсэн.  

 

-Таныг хэвлэлүүд олны танил бүсгүйтэй хуримаа хийнэ гэж боддог байсан. Гэтэл таны сонголт өмгөөлөгч бүсгүй байсан?

-Тиймээ. Амаль ухаалаг учир миний сэтгэлийг догдлуулсан.

 

 

-Та хуримаа хийгээд нэлээдгүй хугацааг өнгөрүүллээ. Хэзээ хүүхэдтэй болох вэ. Та 53 настай. Аав болоход оройтоогүй хэрэг үү?

-Хүүхэдтэй болохыг мөрөөдөж байна. Хэрвээ би эмэгтэй байсан бол аль хэдийнэ хүүхэдтэй болох байсан. Би хүүхдэд их хайртай. Даанч өнөөдрийг хүртэл өөрийнхөө хүүхдийг тэвэрч, үнсээгүй л байна. Гэхдээ сэтгэлээр унахгүй байна. Бурхан надад ухаантай бүсгүйг илгээсэн учир хөөрхөн хүүхэд шуудангаар явуулна гэдэгт итгэлтэй байна. Тэр өдрийг тэсэн ядна хүлээж байна.  Хурдхан шиг эхнэрт минь баярын шуудан ирээсэй. /Инээв/

 

-Эхнэр тань ямар бодолтой байгаа вэ?

Ажил ихтэй байгаа. Гэхдээ хүүхэдтэй болохыг чин сэтгэлээсээ хүсч байгаа.

 

-Сүүлд та Диснейн бүтээл “Tomorrowland” кинонд тоглосон. Саяхан киноны гурав дахь трейлер цацагдсан. Хэзээ нээлтэй хийх вэ?

-Тун удахгүй. Би кинонд тоглох их дуртай. Шинэ зүйлд дуртай зан минь намайг жүжигчин, уран бүтээлч болгосон.

 

-Тус киноноос гадна ямар бүтээлд тоглож байна?

-Өөр кинонд тоглоогүй байна. Амралтаа авч, Британи явахаар болсон. Одоо эхнэртэйгээ хамт байхыг хүсч байна. Орой болгон эхнэртэйгээ утсаар ярих таалагдахгүй байгаа. Мөн түүнийгээ маш их санаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ene setguulch yamar bolovsroltoi novsh ve, tekst unshih gesen bish ene novshiin aldaag hyanasaar bgaad taarlaa, bichig usgiin chadvargui 100 ugnii 90 ni aldaatai bichij tenegtehiin huduu garch mal malla tenegee
2015-05-11
zochin:
sain jvjigchin shvv hurdan hvvhedtei bolohiig hvsie biech gesen hurdhan shig l hvvhedtei bolohiig hvsej baina hvvhedch az jargal shvv
2015-05-10
Зочин:
so yumdaa.huuhnuudiig beelii shig solij yavsaar baigaad genet ovgon bolohooroo oilgoh yumdaa.
2015-05-10