“Ар хударга” Монголд нээлтээ хийнэ

Зохиолч Д.Болдбаатарын бүтээл, бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Ар хударга” уран сайхны киноны албан ёсны постер, трейлер гарчээ. Энэхүү киноны гол дүрд Г.Эрдэнэбилэг, О.Долгор, С.Ариунбямба, Д.Төмөрчөдөр нар тогложээ.
Харин кионы зохиолыг Д.Болдбаатар бичиж, продюссороор нь ажилласан бол О.Эрдэнэ найруулагчаар нь ажилласан байна.
Энэхүү кинонд хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн талаарх сэдвийг хөндсөн ажээ. Тэгвэл “Ар хударга” кино энэ сарын 8-нд АНУ-ын Вашингтон хотноо нээлтээ хийсэн юм.
Харин Монгол дахь нээлт энэ сарын 15-нд нээлтээ хийхээр болжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ