Бекхэм хөвгүүдтэйгээ дэлхийг тойрно

img

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм ирэх сараас эхлэн дэлхийг тойрон аялахаар болжээ. Тус аяллын багт Бекхэмийн хүү Бруклин, Круз, Ромео нар багтаж байгаа гэнэ. Тэд Латин Америк болон Ази тивээр аялахаар төлөвлөсөн хэмээн Бекхэмийн хэвлэлийн төлөөлөгч Карни мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хоёр сар үргэлжлэх аялалд Викториа болон Харпер нар багтаагүй аж. Тэд Лондонд дахь гэртээ байх гэнэ. Викториа шинэ загвараа гаргахаар төлөвлөж, ажиллаж байгаа юм байна. Тэрбээр охиноо аялал хийхэд хэтэрхий балчир хэмээн үзэж, аяллын багт багтаагаагүй гэнэ.

 

Викториа твиттертээ “Хөвгүүд минь одоо том болох хэрэгтэй. Тэд саад бэрхшээлийг үл тоон ялах нь ирээдүйд тустай. Бекхэм хөвгүүдээ сайн харах байх. Би цаг тутамд хяналт тавих болно. Охин минь миний дэргэд байж, надад туслах болно” гэж жиргэжээ.  

 

Бекхэм 2012 онд гурван найзынхаа хамтаар мотициклээр Бразил, Аргентин, Чили, Японоор аялж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Mongoloor orood garaarai. bas huuj tuugaad ehelvel onigoo boloh yum bn. za za Mongold ireed hereggui yum bn
2015-05-11