Гэр бүлүүдэд зориулсан тоглолт болно

НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн таван capын 15 өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл. Тэдний сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл болдог билээ. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 21 жил болж байгаа бөгөөд Монгол улсын хувьд энэхүү өдрийг энэ жил арав дахь удаагаа тэмдэглэж байгаа юм байна.
Тэгвэл уг өдрийг тохиолдуулан Монгол Улсын Филармониос “БИД НЭГ ГЭР БҮЛ” нийгэмд хандсан зорилтот төслийг энэ оны 4-р сарын 10-аас хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Нийгэмд сайн сайхан бүхнийг уриалан дуудах, “Бат бэх гэр бүлийн төлөө” уриатай тэдний хамт олон уг төслийнхөө хүрээнд энэ сарын 16-нд 19 цагаас МҮЭСТО-нд “БИД НЭГ ГЭР БҮЛ” нэгдсэн тоглолтоо толилуулах гэнэ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ