8 хувийн орон сууцны зээл олголт буураагүй

2015 оны 4 дүгээр сарын байдлаар орон сууцны үнэөмнөх сараас 0.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.9 хувь, сүүлийн 9 сард 6.9 хувиар тус тус буурчээ. Энэ оны 4 дүгээр сард зах зээл дээр өндөр өртөг бүхий шинэ орон сууц нийлүүлэгдсэнтэй холбоотойгоор шинэ орон сууцны үнэ өмнөх сараас өссөн ч хуучин орон сууцны үнийн огцом бууралт нь орон сууцны үнэ буурахад нөлөөлжээ.
2013 оны 1 дүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны 3 дугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьд хүрчээ. Харин 2014 оны 4 дүгээр сараас эхлэн өсөлтийнхурд саарч, улмаар сүүлийн 5 сарын туршид орон сууцны үнэ жилийн өмнөхөөс буурчээ.
Жишээ, “Алтай” хотхонд 2014 оны 7 дугаар сард 1 ам.метр дундаж үнэ 2,108,512 төгрөг байсан бол энэ оны 4 дүгээр сарын байдлаар 1,869,507 төгрөг болж 11.хувиар буурсан байна.
Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 4 дүгээр сарын байдлаар 2,174,000 төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.8 хувиар буурсан дүнтэй байгаа юм.
Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 2015 оны 4дүгээр сарын байдлаар 96,339,000 төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.4 хувиар буурчээ.
Орон сууцны үнийн индексийн судалгаа хийсэн “Тэнхлэг” компанийн захирал Б.Батзоригоос зарим зүйлийг тодруулсан юм.
-Орон сууцны үнийн өсөлтөд юу нөлөөлсөн бол?
-Барилгын ажил эхэлсэн байгаа. Хөрөнгө оруулалтын ажил асуудалтай байна. Төслийн дүн өндөр өртөгтэй байгаа. Тиймээ шинэ орон сууцны үнэд нөлөөлсөн байх магадлалтай.
-Өнгөрсөн онд хичнээн орон сууц ашиглалтад орсон бэ? Энэ жил хичнээнийг ашиглалтад хүлээлгэж өгөх бол?
-Өнгөрсөн онд 20 мянга гаруй орон сууцыг ашиглалтад орж, үл хөдлөхийн гэрчилгээ авсан байдаг. Захиалга авч байгаа орон сууцны тоо одоогийн байдлаар 47 мянга орчим байна. Гэхдээ энэ ондоо багтааж ашиглалтад орно гэсэн үг биш.
-Орон сууцны үнийн хөөсрөлт хэр байгаа бол?
-Орон сууцны үнэ хөөстэй эсэхийг тодорхойлсон нэг ч судалгаа байхгүй.
-Ипотекийн зээл олголт буурсан нь орон сууцны үнийн өсөлтөд нөлөөлж байна уу?
-Дөрөвдүгээр сарын судалгаа гараагүй байна. Оны эхний гурван сарын байдлаар найман хувийн зээл олголт буураагүй. Хэвийн явж байна. Дундаж үнэ нь харьцангуй гайгүй гарсан. Шинэ орон сууцны үнийн өсөлт зах зээлд нэмэгдсэн нь өндөр өртөгтэй төсөл хэрэгжсэнтэй холбоотой.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ