С.Зориг агсны аллагатай холбоотой мэдээлэл хийж, өөрийгөө хамгаалуулахыг хүссэн Д.Нинжийг “Ганц худаг”-т хорьжээ

img

Өөрийгөө хамгаалалтад авахыг Тагнуулын байгууллагаас хүсээд байсан Д.Нинж одоо Ганц худагт хоригдож байна.  Монголын төрд  бугшсан идээ бээрийг юутай хээтэй нь гаргаж хаяна, Засгийн газар, УИХ-ыг тараана гэсэн зорилгын дор байгуулагдсан гэх “Монголын ард түмний хянан шалгах хороо”–г удирдаж буй тэрбээр  юуны учир  өөрийгөө хамгаалуулахыг хүссэн бэ.

Тэрбээр   арав гаруй хоногийн өмнө С.Зориг агсны аллагатай холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд хандсан юм. Ардчиллын төлөө мөр зэрэгцэн зүтгэж явсан С.Зориг агсны үхэлд хэн буруутай вэ гэдгийг тогтооход дөхүүлээд өгчих хэд хэдэн баримт бий гэдгийг хэлж, өдгөө төрийн өндөр дээд албан тушаалд байгаа  нэр бүхий хүмүүстэй холбоотой, тухайн үед өрнөж байсан яриа, үйл явдлуудыг сар, өдөр, цаг, минуттай нь хэлж ярьж байсан билээ.

Мөн МАН-ынхан  нэрээ Дээд шүүхэд бүртгүүлэхдээ 500 мянган ам.долларын хахууль  өгсөн гэх баримт нь байгаа гэж ярьж байсан юм. Тэгэхээр ид эрх мэдэлтэй байгаа хүмүүсийн эсрэг  багагүй зүйлийг ярьсан Д.Нинж ямартай ч хоригдлоо. Чухам яагаад түүнийг хорьсон бэ гэдгийг үргэлжлүүлэн мэдээлнээ.

Э.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tonshuul:
odoo aluurchdiig heleh tsag n bolson uund batuul elbegdorj 2 hamaatai awgai n gej manuuhai helmer yumaa alj baihad n hajud n baisan aluurchnig gerte bailgj irehiig n huleej baigaad alcan bizdee ter awgaig buudaj horoowol taarna batuul bas oroltsson ter udur gert yu hhij orson yum malgaiga martsan ged bailuu aluurchidiig ard tumni umnu buudaj horr tsag n bolson herew amid baisan bol mongol uls uur baih baisan
2012-02-10
Одоо хор өгөөд нухна даа, нүгэлийн тулмууд.
2011-10-24