Япончууд дэд миссээ тэмцээнд илгээнэ

img

Токио хотноо “Мисс Япон” тэмцээн өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулагдаж, 21 настай Ариана Миямото титмийн эзэн болсон билээ. Тэрбээр эх орноо төлөөлөн ирэх есдүгээр сард Австралийн Сидней хотноо зохион байгуулагдах “Ертөнцийн мисс” тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Шүүгчид дүнгээ гаргасны дараа япончууд титмийн эзнийг шүүмжилж, гоочилж эхэлжээ. Учир нь гоо бүсгүйн ээж Япон бол аав нь Африк гаралтай. Түүний арьсны өнгө бараан бор бөгөөд үс нь буржгар аж.

 

Олон сарын турш шүүмжлэлд өртсөн гоо бүсгүйн асуудлаас үүдэж тус улсын миссийн холбоо “Ертөнцийн мисс” тэмцээн рүү дэд миссийг илгээхээр болсноо мэдэгджээ. Гэхдээ Ариана Миямотогийн ялагчийн титмийг хураахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

 

Холбооноос гаргасан шийдвэрийн дараа гоо бүсгүй сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж “Эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөхийг хүссэн юмсан. Даанч миний мөрөөдөл бүтсэнгүй. Үнэхээр харамсалтай байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sisi:
huurhii tuunii buruu gej yu baihavdee.hun haana turuhuu uuruu songodoggui bizdee. ..tsarailag saihan ohin baina
2015-05-14