Бейонсид сүм бэлэглэжээ

Реппер Жей Зи хуримынхаа ойд зориулан эхнэртэй сүм бэлэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жей Зи АНУ-ын Луизиана мужийн Нью Орлеанс хотноо байрлах 100 жилийн настай сүмийг 2.6 сая ам.доллароор худалдан авчээ.
Бейонси бэлгэнд авсан сүмээ орон сууц болгох төлөвлөгөөтэй байгаагаа хэвлэлийнхэнд мэдэгджээ. Уг сүмийг 1925 оны долоодугаар сард барьсан бөгөөд гурван давхар юм. Сүм нийтдээ 22 тасалгаатай, долоон угаалгын болон долоон унтлагын өрөөтэй гэнэ.
Хос 2008 онд Нью Йорк хотноо нууцаар хуримласан бөгөөд өнгөрсөн онд болсон “On the Run” аялан тоглолтынхоо үеэр анх удаагаа хуримын зургуудаа фэнүүддээ үзүүлсэн юм. Бейонси хуримын ойдоо зориулж Жей Зид “Зөвхөн минийх” гэх дуугаа гаргасан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ