Оюутан цагдаа ажиллана
2015-05-13

Аялал жуулчлалын улирал ирж байгаатай холбогдуулан Монголд зочилсон гадаадын иргэдийг гэмт хэргээс сэргийлэх зорилгоор “Оюутан цагдаа” хөтөлбөрийг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын оюутны холбоо хамтран өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Өмнөх жилд нийслэлд 88 оюутан цагдаа ажиллаж, жуулчдад тусалсан бол энэ жил 100-150 оюутан оюутан цагдааг ажиллуулахаар төлөвлөжээ.

 


Цагдаагаар ажиллах оюутнууд англи хэлний анхан болон дунд шатны мэдлэгтэй байх ёстой. Энэхүү шаардлагыг хангаж байвал энэ сарын 15-ны өдрийг хүртэл Монголын оюутны холбооны байранд бүртгүүлэх юм.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин