Кейни, Ким нар дахин хуримлана

Реппер Кейни Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нар өнгөрсөн оны долоодугаар сард Нью Йорк хотноо тансаг хурим хийсэн билээ. Хос хуримаа хийхээсээ өмнө гурван удаа гэрлэх болно гэдгээ хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм. Тэгвэл тун удахгүй хосын хоёр дахь хурим Парис хотноо болохоор бэлтгэл ажил эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэд Эйфелийн цамхагийн өмнө хуримаа хийхээр болж, өчигдөр Парисын удирдлагуудаас зөвшөөрөл авсан гэнэ. Ким эхний хуримандаа зориулж 100 сая ам.долларын үнэтэй даашинз өмссөн бол хоёр дахь хуримандаа 70 сая долларын үнэтэй цэнхэр өнгийн даашинз өмсөхөөр болсон аж. Тэдний хурим энэ сарын 24-нд болох юм байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ