Нохойныхоо хумсыг будуулжээ

img

Дуучин Леди Гага өчигдөр Нью Йорк хотноо зохион байгуулагдсан загварын шоунд Кожи хэмээх нохойгоо дагуулан иржээ. Кожи нохой үнэтэй брэндийн хувцас өмссөнөөс гадна үнэт эдлэлээр гоёдог юм. Тэгвэл дуучин нохойныхоо хумсыг будаж, янзлуулсан байсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 

 

Кожи нохой өдөр бүр эзнийхээ хамтаар салоноор үйлчлүүлдэг гэнэ. Өчигдөр хумсаа хар, цагаанаар будсан байсан нь хэвлэлийнхний анхаарлыг татжээ. Дуучин бүсгүй өнгөрсөн сард нохойдоо 1.5 сая ам.долларын үнэтэй бугуйвч бэлэглэсэн билээ.

 

“People” сэтгүүл дуучин Гагагийн нохойг хамгийн тансаг хэрэглээтэй нохойгоор нэрлэсэн юм. Конжи нохой 100 гаруй хувцастай, 20 сая ам.долларын үнэ бүхий үнэт эдлэлтэй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ