”Чөлөөт хос” ганцхан удаа тоглоно

Нобелийн шагналт зохиолч Дарио Фогийн зохиол, найруулагч УГЗ Ч.Найдандоржийн найруулга “Чөлөөт хос” хилэнт, инээдмийн жүжиг энэ сарын 17-ны 18:00 цагт УДЭТ-ын тайзнаа ганцхан удаа тоглогдох нь ээ.
Энэхүү бүтээл нь УДЭТ-ын уран бүтээлчдийн хэрэгжүүлсэн бэсрэг жүжгүүдийн зургаа дахь уран бүтээл, насанд хүрэгчдэд зориулсан хайрын сэдэвт хилэнт, инээдмийн жүжиг юм.
Энэхүү жүжиг нь "Гэгээн муза-12" олон улсын театрын наадамд хөгжимт жүжгийн төрөлд нэр дэвшиж байгаа аж. "Чөлөөт хос" жүжгийн гол дүрийг бүтээсэн соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Баясгалан оны шилдэг уран бүтээлд олгодог шагналыг өчигдөр хүртсэн билээ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ