“Хөсөгтөн” хоёрдугаар байрт шалгарлаа

“Хөсөгтөн” хамтлаг "Asia's Got Talent"-ын хоёрдугаар байрт шалгарлаа. Тэд энэхүү баярт мэдээг өөрийн фэйсвүүк хуудсаараа дамжуулан мэдээлэв.
"Хөсөгтөн" хамтлаг Монгол Улсаа төлөөлөн дэлхийн алдартай шоуны нэг "Asia's Got Talent" /Азийн авъяастнууд/ шоу нэвтрүүлэгт оролцож, шилдэг есийн нэгээр шалгараад байсан юм. Эцсийн шалгаруулалт өчигдөр болж, Монголын төлөөлөл ийн дэд байрыг эзэллээ.
Тус шоунд “Хөсөгтөн” хамтлаг морин хуурч, хөөмийч В.Батзориг, лимбэчин, цохиур хөгжимчин, хөөмийчин Г.Адъяадорж, товшлуурч, хөөмийч, дунд хуурч Х.Уламбаяр, их хуурч, хөөмийч Д.Ариунболд, ятгачин, дуучин Ч.Амарбаясгалан, морин хуурч, хөөмийч О.Чулуунбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ