Кардашианы төлөө өөрчлөгджээ

Реалити шоуны од Ким Кардашианы фэн гэгдэх 23 настай Жордан Жеймс Парк Америкийн “CBS” телевизид ярилцлага өгчээ. Өнгөрсөн онд Кардашиантай адилхан болно хэмээн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэж, гоо сайхны хагалгаанд орох гэж буйгаа хэлсэн билээ. Тэрбээр урууландаа силикон шахуулж, хамраа өндөрсгөж улмаар хөмсгөө шивүүлсэн юм. Залуу Кардашиантай адилхан болоогүй учир дахин хагалгаанд орж, уруулынхаа зузааныг нэмж, хөмсгөө өргөн болгосон байна. Хагалгаанд ойролцоогоор 100 мянган фунт стерлинг зарцуулж буй тэрбээр “Би Кардашианы төлөө өөрчлөгдсөн. Энэ бүхнийг тэр гайхалтай бүсгүй мэддэг болов уу. Түүнтэй уулзахын мөрөөдөж байна” гэж хэлжээ.
Жордан зөвхөн урууландаа 40 удаа силикон шахуулсан аж. Гоо сайхны эмч нар дахин түүний урууланд силикон шахуулах нь хэтэрхий эрсдэлтэй, хагарч магадгүй хэмээн сануулсан байна. Тэрбээр ярилцлагынхаа үеэр эрүүнийхээ ясыг жижигрүүлэх мэс засалд удахгүй орох гэж буйгаа мэдэгджээ. Хагалгаа ирэх сарын 15-нд болох бөгөөд “CBS” телевиз шууд дамжуулах гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ