Ли Мён Бак Хятадад айлчилна

img

БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мён Бак ирэх долоо хоногт манай урд хөршид төрийн дээд хэмжээний айлчлал хийх ажээ. Тэрбээр БНХАУ-ын ерөнхийлөгч Ху Жинтаотай хоёр орны харилцааг өргөжүүлэх, мөн Солонгосын хойгийн аюулгүй байдал, энх тайвныг баталгаажуулах талаар ярилцах аж. Ли Мён Бакийн энэхүү айлчлалын тов оны дундуур байсан бөгөөд ийнхүү наашлагдсаны шалтгааныг ажиглагчид Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир нас барж төрийн эрх баригч солигдсонтой холбон тайлбарлаж байна.  Дашрамд дурдахад БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мён Бак 2008 онд Хятадад айлчлал хийж байсан юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sfsd:
mundag hun shuu. uneheer gaihaltai hun. Mongold iim eronhiilogchtei bsan boloosoi
2012-02-04