“Эмоци”-ийн түүвэр тоглолт өнөөдөр эхэлнэ

Хошин урлагийн "Эмоци" хамтлагийнхны хоёр насны төрсөн өдөрт зориулан үзэгч түмэндээ түүвэр тоглолтоо өргөн барихад бэлэн болжээ.
Тодруулбал, тэд өнөөдрөөс эхлэн ирэх зургаадугаар сарын 10-ныг хүртэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тоглосон шилдэг үзүүлбэрээсээ бүрдсэн тоглолтоо хийхээр болсон байна.
"Инээмсэглэл мандтугай" хэмээх уг тоглолт Соёлын төв өргөөнд болно.
Дашрамд дуулгахад, "Эмоци"-ийн залууст мэргэжил нэгт найз нөхөд, ах эгч, урлаг соёлынхон цахим ертөнцөөр дамжуулан мэндчилгээний давалгаа үүсгэсэээр байна.
Тэд одоо шинэ гэхээсээ илүү хошин урлагийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай продакшн болж, хөлд оржээ гэж ихэнх нь мэндчилгээндээ дурьджээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ