Жейсон Стэтхэмийг аймхай гэв

img

“Трансформерс-3” киногоороо олны танил болсон “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр Рози Хантингтон “Jimmy Fallon” шоунд оролцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр холливуудын нэрт жүжигчин Жейсон Стэтхэмтэй үерхдэг билээ. Шоуны эхэнд тэрбээр “Би гэрлэхийг хүсч байна. Хөөрхөн хүүхэдтэй болохыг үргэлж мөрөөддөг ч харамсалтай нь Жейсон Стэтхэм надтай гэрлэхийг хүсэхгүй байгаа. Урам минь хугарч байна. Найзууд минь хуримаа хийж, эхнээсээ ээж боллоо” гэж хэлжээ.

 

Хөтлөгч “Чи Жейсоноос надтай гэрлэх бодол байна уу гэж асууж үзсэн үү” гэхэд Рози “Намайг хуримын тухай ярихаар тэр зайсхийж, гэнэт л яриагаа өөрчилдөг. Жейсон Стэтхэм хуримаа хийхээс бага зэрэг айдаг байх” гэж хариулжээ.  

Хос 2009 оноос эхлэн болзож эхэлсэн бөгөөд 2012 оноос үерхэх болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ