Н.Алтанхуяг найм дахь хүүхдээ өлгийдлөө

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр найм дахь хүүхдээ өлгийдөн авчээ.
Тодруулбал, хатагтай Сэлэнгээ өчигдөр хүний гавьяат эмч Бүлтэнгийн эмнэлэгт амаржсан байна.
Дорнод аймгийн Баяндун сумын уугуул буриад бүсгүй ийн ноён Н.Алтанхуягын гуравдахь үрийг тээж төрүүлсэн нь энэ.
Хэдийгээр хатагтай Сэлэнгээ, сайд Н.Алтанхуяг нарын дундаас гурван дахь хүүхэд нь мэндэлсэн, ч тэднийх нийт найман хүүхэдтэй.
Тодруулбал,Засгийн газрын тэргүүн асан Н.Алтанхаягийн өмнөх эхнэр Ганчимэгээсээ нэг хүү, хоёр охинтой. МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн референтээр ажиллаж асан Ганчимэг хатагтай өдгөө гадаад оронд аж төрдөг сурагтай.
Харин Ганчимэгийн ах дүү хамаатан садан нь “экс” хүргэнтэйгээ одоо ч ойр байж, нэг нэгэндээ тустай дэмтэй явдаг гэсэн.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар 2008 оны сонгуулиар Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихэд нь хуучин эхнэрийнх нь ах, дүү нар бүгд сурталчилгааных нь багт ажиллаж байсан гэдэг.
Харин Сэлэнгээ бүсгүйн хувьд хоёр хүүхэдтэй Н.Алтанхуягтай дэр нийлсэн байдаг юм.
Бага насны хоёр хүүхэдтэй Сэлэнгээ өмнөх амьдралдаа цэг тавьж, Н.Алтанхуягтай нийлсэн даруйдаа дахин нэг нярайлсан.
Харин өдгөө Н.Алтанхуяг 59, гэргий Сэлэнгээгийн 39 насны ойн босгон дээр тэдний отгон охин мэндэлж бүл нэмлээ.
Бяцхан үрд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье. Тэднийх өдгөө 18-гаас доош насны гурван охин, 22-иос дээш насны дөрвөн хүүхэдтэй өнөр бүлийн тоонд орж байна.
Ямартаа ч, экс Ерөнхий сайд маань отгон хүүхдийнхээ талаар өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ