Хаврын улс төрийн хаалт
2015-05-16

Хаврын  улс төрийн хаалт

 

Бие биенээ үгүйсгэсэн мэдэгдэл, нэг нэгнийгээ  хэвлэлээр нудрах нэг бол ил мэтгэлцээнд халз дуудах, нам байгуулах , нэр дэвших тойргоо өөрөө мэдэн зарлах зэргээр өдрийн уртад уйдаагүй өнгөрүүлсэн хаврын улс төр тайзнаас буух цаг ирлээ. Зөрөөд хувиарт  цахилгааны  хязгаарлалт  замын хөдөлгөөний хязгаарлалттай хоршиж  хотынхон хотоосоо л хол явах нь зөвддөг зун цаг ирж байна.  

Жил жилийн хаврын улс төрийн өрнөл нь өөр өөрийн онцлогтой гол баатруудтай байдаг.

 

Энэ жилийн хаврын улс төрийн топ үзүүлбэрүүдийг жагсаавал багагүй л хүн өрсөлдөхөөр байгаа юм.  С. Жавхлан дуучин халз мэтгэлзээнээр  дагнаж  овоо олны анхааралд орж ирснээ  амжилтандаа яльгүй сагсуурч олон нийтийг  төрийн эсрэг босох хэмжээнд хатгасан уриалгыг телевизээр хийснээрээ буцаад анхны байрандаа оччихов. Улс төрд сэтгэл хөдлөлөө сайн дарж байх хэрэгтэй гэдэг нэг том сургамжийг авсан байх.

 

Жагсаал цуглаан нь ч нэг их гавьсангүй. Даацтай жагсаал хийчих сөрөг  хүчин байхгүй болсон тул том санхүүжилт шаарддаг жагсаал цуглааныг бид харсангүй.  

 

Өлсгөлөн зарлах бол улс төрийн хурц тэмцэл төдийгүй манай хаврын улс төрийн бас л нэг уламжлалт үйл явдал. “Ноён уулаа аварья” хөдөлгөөнийхөн өлсгөлөн зарлаж ид хүйтэнд ордны баруун талд шийр зааж хэвтсэн боловч хүчнийхэн шөнө дөлөөр тараачихав.  Уул усандаа хайртай хүн бүр тэднийг дэмжиж байвч араас нь гараад жагсах хэмжээнд хүртлээ” омогшоогүй” байсан тул харамсаад л харсаар үлдэв. Энэ тэмцэл ингэсгээд бүдгэрснээр Ноён уулын асуудал тэгсгээд дээдсийн тааллаар явчих шиг болов. Ноён уулын төлөө гаднаас нь биш эрх баригдчын бөөрөн талаас нь шууд галлаж байсан  ч.Уянга нарын гишүүд ч тэгсгээд чимээгүй болсон нь  хаврын улс төр төгсгөлдөө орж байгааг сануулахтай адил санагдав. 

 

Бие даагч Ц.Даваасүрэн гишүүн тойргийнхоо нэг ямааг сонгон авч ноолуурыг нь самнахаар үзэж сонгуулийн сурталчилгаа эхэлснийг орон даяар албан бусаар зарласан нь үнэхээр содон санаачлага байв. Мөн бие даагч С.Ганбаатар гишүүн төв суурин газар цасанд машинаа суулгачихсан хүч шавхан цас хүрздэж байгаа зургаа олон нийтийн сүлжээгээр шидсэн нь залууст гэхээсээ ахмадуудад илүүтэй таалагдав.  Цас зудны гамшгийг хамтдаа туулж явсан социолизмийн үеэ санагалзсан нэгэн үеийнхэн энэ зурганд олон “лайк” хайрласан байх.

 

Албан тушаал суудал нь сэтгэлд ер хүрэхгүй байсан  Л.Гүндалай дахин шинэ нам байгуулснаа мөн л энэ хаварт амжиж зарлалаа. Намыг анх байгуулсан хүн намынхаа дарга болох төдийгүй шийдвэрийг дагнан гаргах ёстой гэсэн хатуу үзэл  баримтлал уламлалтай хүн бололтой өөрийнхөө нэр дэвших тойргийг өөрөө сонгон зарлав. Аль ч талаас нь харсан Эрдэнэт хот бол хайрлахаар ард түмэнтэй бас газар нутгийн байрлалын хувьд ирж очиж байхад ойр газар гэж тооцсоноо ил цагаан зарлав.

 

Хаврын улс төр хаалтаа хийхийн өмнө амжиж Буян Жагаа сэтгүүлч шанаадаж овилгогүй загнав. Гайхалтай нь энэ танхай улс төрчийг өмгөөлсөн хандлагатай коммент сошиал ертөнцөд илүүрхэж настай хүнийг бүүр эвдэх шинжтэй болж ирэв. Телевизийн  студид ажлаа хийж байгаа сэтгүүлчийг  шанаадчихаад хээв нэг гарч байгаа хүнд итгэл үзүүлж төрд гаргаад эрх мэдэл өгвөл юу болох вэ гэсэн том асуултыг олон нийтэд энэ хаврын дурсамж үлдээлээ.

Одоо сэтгүүлчид бие хамгаалах үрлагаар хичээллэж  танхай улс төрч студид гар далайвал  зөрүүлээд хусахаас өөр аргагүй болж байх шиг. Хууль ёс   энэ тэр гэсэн хэм хэмжээг сахисан нь бус давж даварсныг өмгөөлөөд байх нь хэтдээ нийгэмд маань хол тусах хар сүүдэр үлдээнэ дээ. Буян Жагаа ахыгаа ингэж онгироож байж хожим нийгмээрээ жагсаалаараа  шанаадуулах бий дээ.

 

Мэдээж энэ хаврын том улс төр Тавантолгой байлаа.  Хайчлах тууз алхах хивс бэлэн болж таван толгойн хөрөнгө оруулалт гадаа ирлээ гэсэн утгатай Ерөнхий сайд  мэдэгдсэн нь энэ хаврын улс төрийн хамгийн сайн мэдээгээр шалгарах шахаад хувь дутав.

Маргааш нь хийсэн Их хурлын даргын мэдэгдлээр Ерөнхий сайдын мэдэгдэл доошоо унаж энэ хаврын улс төрд хамгийн хурдан таслагдсан хамгийн том мэдэгдлээр  тодорчихов.  Дээдсийн энэ зөрчил доогуураа улаан зураастай ардаа том асуултын тэмдэгтэй үлдлээ. Энэ асуудал бол одоо дөнгөж эхэлж байгаа болохоор намрын улс төр дээр авч үзэх нь дээр болох байх.

 

Төрийн гурван өндөрлөг нэг дор гарч ирж мэдэгдэл хийгээгүй цагт аливаад эцсийн шийд гэж итгэх аргагүй. Том төсөл дээр манай 76 улс төрч бас таван тийш харчихаад   байгаа дүр зурагтай хаврын улс төр ерөнхийдөө хаалтаа хийж байна даа.

Энэ хаврын улс төр ер нь л уламжлараараа өнгөрлөө. Гэхдээ нэг зүйл мөн уламжлалаараа дутуу  хэвээр. Өнөөх л намуудын жил жилийн босгон дээр хэлдэг ард түмнээ бодоод хийнэ гэсэн  ажил амлалт нь явдаггүй, нийгмийн асуудлууд шийдэгддэггүй хэвээр.

 

Гэхдээ яахав. Цалин тэтгэвэр нэмэгдээгүй  ч урт хүйтэн өвөл, хаврын хавсаргыг ардаа хийсэн бид  зуны дэлгэрт сөгнөх айрагтай, огтлох өөхтэй  үзэх наадамтайгаа байх нь тодорхой. Монголчууд бидний амны хишиг хувь заяа их дээ  

 

П.Баяр

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН л биш бол өөр хэн ч яахав ээ, 12 онд АН засаг аваад улс орны хөгжлийг олон арван жилээр хойш татлаа
2015-05-18
Зочин:
malnuud.
2015-05-18
Зочин:
Javhlangiin dotuur huvtsasiig ehner n shar torgoor oedog gesen.olon honog solidogguitei n holbootoi uchiraas ongo n ijil yum gej 3 shar torgon bandaga baidag gesen
2015-05-17
Зочин:
Jagaagiin bogsiig n doloohnee.ternii orond naad dorvod n huruu iluu bailgui dee.
2015-05-17
Sss:
Christiin xulbasag ah zahaa medehgui huniig tom huniig doromjlood uhamsariin shanaa baitugai uhamsariin buldeg uguh estoi baisan yum
2015-05-17
zochin:
Jagaagiin zuv sh dee.Yaj ch bodson,harsan ch
2015-05-17
Зочин:
Жаргалс жинхэнэ луйварчин маш их зээлтэй зэрлэг хундээ
2015-05-17
Зочин:
Jagaa muuhai. Hun shanaadah erhiig tuund hen ogson yum
2015-05-17
Зочин:
tsovuun tsagt yaj ingej baih ve
2015-05-17
benz:
Jagaa ah l saak baisan shuu.muu gadnii shashin surtalchildag gomo bandiig amitan bolgoson shuu.jagaa ah mandtugai!
2015-05-16