Тайгер Вүүдс мөрийтэй тоглох болжээ

img

Нэрт гольфийн тамирчин Тайгер Вүүдс Лас Вегас хотын “Night sun” мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлж, их хэмжээний мөнгө алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр найз, тэрбумтан Марк Кубантай нэг ширээнд суусан бөгөөд зургаан цаг орчим покер тоглосон байна. Тамирчин эр ганцхан шөнө 400 мянган доллар алджээ. Тайгер Вүүдс их хэмжээний мөнгө алдсан учир казиногийн удирдлагууд түүнийг хэсэг хугацаанд завсарлахыг зөвлөсөн ч тэрбээр тоглосоор байсан гэнэ.

 

Зургаан цаг орчим үргэлжилсэн тоглолтын дараа Тайгер гэртэй харьсан бөгөөд твиттертээ “Гольф, тогло, алд, зугаац” гэж жиргэжээ. Тэрбээр казинод их хэмжээний мөнгө алдсан ч харамсахгүй байгаагаа мэдэгдсэн байна. Тайгер “Эр хүн алдаж болно. Харин үргэлж алдах нь онцгүй хэрэг” гэсэн байна.

 

Тамирчин эр энэ сарын эхээр найз бүсгүй Линдсей Вонноос салсан билээ. Гэрчүүдийн мэдээлснээр “Тайгер салалтын дараа сэтгэлээр их унаж, архи болон мөрийтэй тоглоомд донтох болсон” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1266369:
гэртээ гэж бичдэг юм, гэртэй биш Дэлгэрцэцэг ээ
2015-05-18