Өнөөдөр Аргентины ерөнхийлөгч мэс засалд орно

img

Аргентины ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер бамбай булчирхайн хорт хавдартай болохыг саяхан зарласан билээ. Тэгвэл тэрбээр хорт хавдраа авахуулахаар өнөөдөр мэс засалд орох аж. Хатагтай Киршнер нь хоёр дахь удаагаа Аргентины ерөнхийлөгчөөр улиран сонгогдож дэлхий дахинд нэр нөлөө бүхий улстөрчдийн нэг юм. Хорт хавдрыг түүний биеийн бусад эрхтнүүдэд тархахаас өмнө яаравчлан мэс засал хийх болсон юм. Хатагтай де Киршнерийн нөхөр Аргентины ерөнхийлөгч асан Нестор Киршнерийгээ 2010 онд зуурдаар нас нөгчсөний дараа нөхөн сонгуулиар албан ёсоор ерөнхийлөгч болсон бөгөөд өнгөрсөн сард хоёр дахь удаагаа сонгогдсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ