Крис охиноо танилцуулжээ

img

АНУ-ын Лас Вегас хотноо “Billboard Music Awards” зохион байгуулагдаж, оны шилдэг уран бүтээлчдээ тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус наадамд дуучин Крис Браун оролцсон бөгөөд тэрбээр охин Ролитигоо дагуулан иржээ. Тэрбээр хэвлэлийнхэнд “Миний нар. Хөөрхөн байгаа биз” гэж хэлжээ.

 

Энэ оны эхээр дуучнаас Ниа Ами гэх бүсгүй хүүхэдтэй болсон хэмээн мэдэгдэж, сэтгэл санааны хохирол 3.8 сая ам.доллар нэхэмжилж, шүүхэд гомдол гаргасан юм. Дуучин, гомдол гаргасан бүсгүйг танихгүй, ганц ч удаа уулзаж байгаагүй хэмээн мэдэгдэж “охины аав биш” гэсэн. Олон сарын турш үргэлжилсэн маргаан өнгөрсөн сарын сүүлээр эцэс болж, Крис охины аав гэдгээ хүлээн зөвшөөрсөн билээ. Тэрбээр охинтойгоо хамт амьдарч байгаа бөгөөд Ниа Амигаас холбоо тасалсан гэжээ.


Крис охинтойгоо авахуулсан зургаа инстаграм, твиттер зэрэгтэй байршуулж, охиныхоо төлөө өөрчлөгдөх болно гэдгээ фэнүүддээ мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ