Иринатай эргэн нийлэхийг хүсэв

Хөлбөмбөгчин Криштиан Роналдо өчигдөр твиттертээ экс найз бүсгүй Оросын супермодель Ирина Шейктэй авахуулсан зургаа байршуулаад “Яагаад салцгаасан юм бэ. Юу ч ойлгохгүй байна. Эргээд ...” гэж жиргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү жиргээгээр тамирчин залуу Иринатай эргэн нийлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн байж болзошгүй хэмээн хэвлэлүүд таамаглаж байна.
Роналдо дээрх жиргээгээ хоёр цагийн дараа устгасан бөгөөд “Бүх зүйл дууссан” гэж жиргэжээ. Роналдо, Ирина нар таван жил үерхсэн бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард салцгаасан юм.
Тэдний салсан шалтгаан хуримаас болсон бөгөөд Роналдо гэрлэхийг хүсээгүй учир Иринагаас салсан хэмээн гэрчүүд мэдээлсэн билээ. Тэрбээр салсан даруйдаа “Реал Мадрид” телевизийн хөтлөгч Люси Валлалонтой үерхэх болсон юм. Харин Ирина саяхнаас холливуудын нэрт жүжигчин Брэдли Купертэй болзож эхэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ