Лауренс “Dior”-той гэрээ байгуулав

“Өлсгөлөн тоглоом” цувралын од Женнифер Лауренс “Dior” брэндтэй гэрээ байгуулсан тухай “www.hollyscoop.com” мэдээллээ. Тэрбээр тус брэндтэй 18 сар хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд ирэх сард худалдаанд гарах шинэ сүрчигний сурталчилгаанд тоглохоор болжээ.
Жүжигчний агентын хүсэлтийн дагуу гэрээг хэвлэлийхнээс нууцалж байгаа бөгөөд гэрчүүдийн мэдээлснээр 1.5 сая ам.долларын гэрээ байгуулсан гэв. Лос Анжелес хотноо байрлах “Dior” брэндийн төв байрны гадна жүжигчний зургуудыг байршуулж “Сонгодог бүсгүй” хэмээн бичжээ.
Лауренс твиттертээ “Ээжийнхээ дуртай брэндтэй гэрээ байгуулсандаа баяртай байна” гэж жиргэсэн байна. Тэрбээр өнгөрсөн жил “Chanel” брэндтэй хамтран ажилласан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ