“Танихгүй эмэгтэйн захидал” тайзнаа амилна

“Танихгүй эмэгтэйн захидал” моно драм маргааш тайзнаа амилна. Уг жүжигт УДЭТ-ын залуу жүжигчин Б.Одончимэг “Гэгээн Муза” 12 дахь олон улсын театрын наадмын нэг хүний жүжгийн төрөлд өрсөлдөж буй юм.
Уг жүжгийг УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулжээ.
Сонирхуулахад, Н.Наранбаатар найруулагч Австрийн нэрт зохиолч Стефан Цвейгийн “Танихгүй эмэгтэйн захидал” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Үл таних эмэгтэй” киног 2011 онд үзэгчдэд хүргэж байсан бөгөөд тухайн үедээ хамгийн эрэлттэй кино байсан билээ.
Б.Дэжид
Тэгвэл энэ бүтээл тайзнаа энэ сарын 19-нд буюу маргааш 17.00 цагт Хүүхэлдэйн Театрт ганцхан удаа тоглогдох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ