‘’Тэнгэр мину’’ цомог худалдаанд гарлаа

img

Хослон дуулдаг гэр бүлийн тоог нэмсэн авъяаслаг залуус болох Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар анхны бие даасан ‘’Тэнгэр мину’’ цомгоо өлгийдөн авчээ.

 

Тэд уран бүтээлээ үзэгч сонсогчиддоо хүргэсээр нэг жил хугацаа өнгөрсөн бөгөөд ойдоо зориулан уг бүтээлээрээ бэлэг барьж байгаа нь энэ аж. 

 

Цомог нийт 12 дуунаас бүрдсэн бөгөөд хөгжмийн найруулга дээр та бидний сайн мэдэх Б.Бат-Эрдэнэ буюу Аранза ажиллажээ. Мөн ‘’Тэнгэр мину’’ цомогт сонсогчдын хүртээл болж амжаагүй шинэ уран бүтээлүүд багтсанаас гадна, олон хүний сэтгэлд хоногшсон ‘’Хот айл’’ дууг шинэчлэн дуулж оруулсан байна.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ